УИХ-ын гишүүн Г.Дамдинням хаврын чуулганы нээлтэд "No War, Yes Peace" гэсэн лоозонтой оролцжээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням хаврын чуулганы нээлтэд "No War, Yes Peace" гэсэн лоозонтой оролцжээ

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр /2022.03.15/ нээж байна. Хаврын чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн Г.Дамдинням "No War, Yes Peace" гэсэн бичигтэй лоозонг ширээндээ байрлуулжээ. 

Тэрбээр энэ үйлдлээрээ дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын зүгээс Украины нутаг дэвсгэр рүү дайралт хийж, өнөөдрийг хүртэл дайтаж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зарим улсууд болон НҮБ-ээс ОХУ-г буруушаан эдийн засгийн хоригуудыг тавиад байгаа юм. 

Манай төрийн зүгээс тухайд ОХУ, Украйны асуудалд ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй. НҮБ-ын хуралдаанд оролцохдоо байр сууриа илэрхийлэхээс "түдгэлзсэн" юм.




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө