Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр Х.Баттулга, Ж.Батсуурь нар нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Ж.Батсуурь энэ талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын даргын сонгуулийг зарласан. Энэ сунгаа хоёрдугаар сарын 22-ны өдөр зарлагдсан бөгөөд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дүнгээ гаргана. Энэ сунгаанд намын гишүүн хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой. Миний хувьд парламентын гишүүн хүн намаа удирдах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Миний хувьд намын даргын сонгуульд нэр дэвшүүлэх 500 сая төгрөгийн дэнчингээ төлсөн байгаа" гэлээ.