Украин-Оросын хэлэлцээний "техникийн завсарлага" мягмар гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэв

Украин-Оросын хэлэлцээний "техникийн завсарлага" мягмар гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэв

Украины хэлэлцээний төлөөлөгч М.Подоляк твиттер хуудастаа, “Украин-Оросын хэлэлцээ мягмар гараг /2022.03.15/ хүртэл "техникийн түр завсарлага" авсан гэж мэдэгдлээ.

Тэрээр өмнө нь "талууд байнгын видео уулзалт хийж, хэлэлцээ үр дүнд хүрч байгаа. Хэлэлцээний ширээний ард янз бүрийн санал гарч байгаа. Хамгийн чухал нь цэргийн зохицуулалт. Бид бүх асуудлыг хэлэлцсэн, одоо эдгээр асуудлыг хууль эрх зүйн хэлбэрт оруулахыг хичээж байга" гэж мэдэгдэж байсан билээ.  Тэгвэл өнөөдөр өглөө /2022.03.14/ Украины Ерөнхийлөгч В.Зеленский үүнийг "хэцүү яриа хэлэлцээ" гэж тодорхойлсон.

Эх сурвалж: CNN

Украины төлөөлөгч М.Подоляк дөрөв дахь шатны хэлэлцээний гэрэл зургийг нийтэлжээ




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө