ФОТО: "2,8 сая гаруй хүн Украиныг орхин дүрвээд байна" гэж НҮБ-аас мэдээллээ

ФОТО: "2,8 сая гаруй хүн Украиныг орхин дүрвээд байна" гэж НҮБ-аас мэдээллээ

Өнөөдөр /2022.03.14/-ийн байдлаар Украинаас 2,8 сая гаруй хүн хөрш орнууд руу дүрвэсний 127 мянга нь гуравдагч орны иргэд гэж НҮБ-ын харьяа Олон улсын цагаачлалын байгууллага мэдээллээ. "Украины дайнаас хүмүүс минут тутамд дүрвэсээр байна" гэж тус байгууллага твиттер хуудсандаа мэдэгдээд, тэдэнд "тасралтгүй дэмжлэг хэрэгтэй" гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Дайны хөлд нэрвэгдсэн Украины нутгаас дүрвэсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд 3 дугаар сарын 14-нд Польшийн Пржемысль хотын бага сургуульд орогнож байна. (Sean Gallup/Getty Images)