"Орос Хятадаас цэргийн тусламж хүссэн” гэх мэдээллийг хоёр тал үгүйсгэлээ

"Орос Хятадаас цэргийн тусламж хүссэн” гэх мэдээллийг хоёр тал үгүйсгэлээ

“Москва Бээжингээс цэргийн тусламж хүссэн” гэх мэдээллийг Орос, Хятад хоёр үгүйсгэлээ. Учир нь The Wall Street Journal, CNN зэрэг хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос Хятадаас цэрэг, эдийн засгийн дэмжлэг хүссэн тухай мэдээлсэн юм. 

Энэ талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь хэлэхдээ, “АНУ худал мэдээлэл түгээж байна" гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, "Бие даасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж Орост бий" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news