Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгийд ажиллах үеэрээ Асгатын мөнгөний орд, Цагаан нуурын боомтод ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгийд ажиллах үеэрээ Асгатын мөнгөний орд, Цагаан нуурын боомтод ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баяраар Баян-Өлгий аймагт ажиллах талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэрбээр УИХ-аар батлуулсан "Шинэ сэргэлтийн бодлого"-оо орон нутгийн иргэдэд танилцуулах гэж буй бөгөөд Баян-Өлгий аймгаас эхлэхээр төлөвлөсөн гэж албаныхан мэдэгдээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 21-22-ны өдөр Баян-Өлгийд ажиллах аж. 

Түүний тус аймагт ажиллах дэлгэрэнгүй хөтөлбөр өнөөдөр батлагдах юм байна. Ямартай ч Асгатын мөнгөний орд болон Цагаан нуурын боомтод ажиллахаас гадна айл өрхөөр орж баяр хүргэж магадгүй  гэх мэдээлэл байна. 

Асгатын мөнгө, холимог мателлын ордын хувьд Монгол орны баруун хэсэгт, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. Хамгийн ойр орших төмөр замын станц нь ОХУ-ын Бийск станц хүртэл 720 км зайтай. Монросцветмет компани "Асгат“-ын ордын 4 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус ордыг 2019 онд төр мэдэлдээ авсан байдаг.  Харин Цагаан нуурын боомтын хувьд ОХУ-тай хиллэдэг юм. Түүнийг ажиллах сургаар Баян-Өлгийн аймгийн удирдлагууд бэлтгэлийг сайтар хангаж байгаа гэх мэдээлэл байна.