Мариуполийн амаржих газарт бөмбөг дэлбэлсний улмаас шархадсан эх, нярай хоёр хоёулаа нас барсан гэж баталжээ

Мариуполийн амаржих газарт бөмбөг дэлбэлсний улмаас шархадсан эх, нярай хоёр хоёулаа нас барсан гэж баталжээ

Өнгөрсөн долоо хоногт Мариуполь хотын эмнэлэгт болсон бөмбөгдөлтөөс аврагдсан эмэгтэй болон дөнгөж төрсөн нярайн амийг аврахыг оролдсон хоёулаа нас барсан гэж Мэс заслын эмч Т.Марин баталжээ.

Т.Марин, “түүнийг сэхээн амьдруулах, шокын эсрэг арга хэмжээ авч байх хооронд хагалгаа хийж, хүүхдийг авсан. Хүүхдийг хагас цаг гаруй сэхээн амьдруулахад үр дүн гараагүй. Мөн эхийг нь сэхээн амьдруулах гэж оролдсон ч ямар ч үр дүнд хүрээгүй” мэдэгджээ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гараг /2022.03.09/-т бөмбөгдөлтөнд өртсөн эмнэлгийн гадна шархадсан жирэмсэн эмэгтэйг дамнуурга дээр авч явж буй яаралтай тусламжийн ажилтнуудын зургийг CNN агентлаг олон нийтэд мэдээлсэн.

Эх сурвалж: CNN

Украины онцгой байдлын ажилтнууд Мариуполь хотын амаржих газарт бэртсэн жирэмсэн эмэгтэйг зөөвөрлөж байжээ (Evgeniy Maloletka/AP)