Украины Мариуполь хот бөмбөгдөлтөд өртөж 2500 гаруй хүн амиа алдсан гэж мэдэгдэв

Украины Мариуполь хот бөмбөгдөлтөд өртөж 2500 гаруй хүн амиа алдсан гэж мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн ажлын албаны зөвлөх А.Арестович “өмнөд хэсгийн Мариуполь хотыг Оросууд бөмбөгдсөний улмаас одоогийн байдлаар 2500 гаруй хүн амиа алдсан” гэж мэдэгдлээ. 

Тэрээр, “Манай арми энд амжилтанд хүрч байна. Өчигдөр тэд Мариупольд хийх гэж байсан ээлжит цохилтыг зогсоосон. Гэхдээ Оросууд хотыг устгаж байна” гэж хэлжээ. Сонирхуулахад, Мариуполь хотод өчигдөр /2022.03.13/ хүмүүнлэгийн томоохон цуваа ирээгүй, баруун тийш 80 км-ын зайд орших Бердянск хотод гацаад байгаа юм. Учир нь Бердянск хотыг Оросын арми эзэмшиж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN