Киев хотын орон сууцны барилгыг Оросууд буудсаны улмаас хоёр хүн амиа алджээ

Киев хотын орон сууцны барилгыг Оросууд буудсаны улмаас хоёр хүн амиа алджээ

Өнөөдөр /2022.03.14/ өглөө Киев хотын захад байх нэгэн орон сууцны барилга Оросын армийн буудсаны улмаас хоёр хүн нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Украины онцгой байдлын алба мэдэгдлээ.

Тодруулбал, Украины нийслэл Киев хотын захын Оболон дүүргийн орон сууцны барилгын есдүгээр давхарт сум унасан тул 63 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Орон нутгийн цагаар өглөөний 07:58 цагт тус халдлага болсон бөгөөд одоо галыг бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: CNN