ТЦА: Амралтын өдрөөр 3 хүүхэд авто осолд өртсөний нэг нь нас баржээ

ТЦА: Амралтын өдрөөр 3 хүүхэд авто осолд өртсөний нэг нь нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 12-13-ны өдрийн байдлаар нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж бэртсэний 11  хүн нийслэлд, зургаан иргэн орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.  
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:

  •   Явган зорчигч мөргөх хэлбэрээр зургаан осол бүртгэгдэж,  найм хүн гэмтсэн.
  •   Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
  •    Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.

Орон нутагт:

  •  Онхолдох хэлбэрээр таван осол бүртгэгдэж, зургаан  хүн гэмтсэн байна.  

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 169 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 170, орон нутагт 58 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө