“Анги ахих тусам харагдах үзэмжээс болж дээрэлхэж, гадуурхах асуудал нэмэгддэг” гэв

“Анги ахих тусам харагдах үзэмжээс болж дээрэлхэж, гадуурхах асуудал нэмэгддэг” гэв

Өнөөдөр /2022.03.14/ “Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг “Корпорэйт” зочид буудалд болж байна.

Тус хэлэлцүүлэгт сурагч, оюутнууд болон эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд болон УИХ, Засгийн газрын гишүүд зөвлөлдлөө. Мөн энэ үеэр хүүхдүүд дээрэлхэлт, гадуурхалтын талаар сэтгэгдлээ хуваалцав, Үүнд, “Анги дэвшиж ахих тусам дээрэлхэлт гадуурхалт улам хурц болдог. Харагдах байдал нэн ялангуяа маш чухал. Бүдүүн царай муутайгаа болж дооглуулж, шоглуулах нь өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байна” гэв. Эдгээр хүүхдүүд бол зөвхөн төлөөлөл энэ хэргийн зөвхөн нэг хэсэг тул нэг удаа хэлэлцээд өнгөрдөг асуудал огт биш гэдгийг онцолж байв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө