"Гадаадын 180 гаруй хөлсний цэрэг, их хэмжээний зэвсгийг устгасан” гэж Оросын БХЯ мэдэгджээ

"Гадаадын 180 гаруй хөлсний цэрэг, их хэмжээний зэвсгийг устгасан” гэж Оросын БХЯ мэдэгджээ

Өчигдөр /2022.03.13/ Украины баруун хойд нутгийн Львов хотын ойролцоо байдаг “Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлын төв” болон Польшийн хилээс 25 км-ийн зайд орших Яворивт Оросын арми агаарын цохилтод өгсөн. 

Тэгвэл ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, “Украины армийн сургалтын төвүүд болон Львов мужийн ойролцоох Яворивын сургуулилтын полигонд нарийн чиглүүлэгчтэй зэвсгээр цохилт өгсөн. Энэ үеэр гадаадын 180 гаруй хөлсний цэрэг, их хэмжээний зэвсгийг устгасан” гэжээ. Харин Украины эрх баригчдын мэдээлснээр “хохирогчдын тоо 35, шархадсан хүний ​​тоо 134 болсон” гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Varlamov news