"Э.Макрон, Жо Байден нар Оросын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгахаар тохиролцсон" гэж мэдэгдэв

"Э.Макрон, Жо Байден нар Оросын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгахаар тохиролцсон" гэж мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч Э.Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар өчигдөр /2022.03.13/ хийсэн уулзалтаараа Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахаар тохиролцсон гэж мэдэгдлээ.

Хачирхалтай нь, Э.Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гал зогсоох талаар ярилцснаасаа нэг өдрийн дараа ийм шийдвэр гаргасан нь олон улсын анхааралд ороод байна. Харин тэд хориг арга хэмжээгээ хэрхэн чангатгах талаар ярилцсан нь тодорхойгүй байна.

Тэгвэл Францын Елисейн ордон мэдэгдэлдээ, "Э.Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярих үеэрээ, Украины дайныг сурвалжилж байгаад амиа алдсан Америкийн сэтгүүлч Б.Реногийн үхэлд эмгэнэл илэрхийлсэн. Мөн тэрээр В.Зеленскийтэй утсаар ярихдаа тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Версалийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооноос Украины засгийн газарт үзүүлэх нэмэлт тусламжийг нарийвчлан тодорхойлсон" гэж дурджээ.

Эх сурвалж: CNN