Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк Улсаас ирсэн карго ачааны хяналт шалгалтын үеэр их хэмжээний хууль бус эд зүйлс хурааж авсантай холбогдуулан Нийслэлийн ГЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үүнд, “Гаалийн байгууллага өнгөрсөн 2021 онд гаалийн тухай хууль зөрчиж, барааны нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, ангилал зэргийг худал мэдүүлсэн нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвт 2 тэрбум гаруй татварыг нөхөн төлүүлж, 1,6 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг оногдуулсан байна. Ойрын өдрүүдэд манай улс Турк улсаас эрэлт нийлүүлэлт хийсэн сайн үзүүлэлттэй байгаа хэдий ч үүнийг даган хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй холбогдуулан онцлох мэдээллийг хүргэе.
Хэвлэл мэдээллээр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ нь өнгөрсөн жилийн наймдугаар сард гарсан хэрэг. Үүнтэй андуурч мэдээлсэн байсан” гэв.