Украинд ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Ирпин хотод буудуулж амиа алдсан талаар Киевийн цагдаагийн алба хаагчид мэдэгджээ.
Цагдаа нар түүний цогцосны гэрэл зураг болон Америкийн паспортыг нотлох баримт, мөн "Нью Йорк Таймс" сонины үнэмлэхний зургийг нийтэлсэн байна. Мөн өөр хоёр сэтгүүлч бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгджээ.
Киев мужийн цагдаагийн газрын дарга Андрей Небитов өөрийн фэйсбүүк хуудсандаа Оросын зэвсэгт хүчин Ренаудыг буудсан гэж мэдэгдээд "Оросын арми өөрсдийнх нь харгис хэрцгий байдлын талаар үнэнийг хэлэхийг оролдсон олон улсын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг хүртэл элэглэн хөнөөж байна" гэжээ.
Өдгөө 50 настай Брент Рено нь “Time” сэтгүүлд ажилладаг байсан бөгөөд сэтгүүлч, кино найруулагч мэргэжилтэй нэгэн байсан аж. Украины дайныг сурвалжилж байсан гадаадын сэтгүүлч амиа алдсан анхны тохиолдол нь энэ болж байна. Түүнийг амиа алдсаныг мэдэгдсэний дараа “Нью Йорк Таймс” сонин гүн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC