“Fitch” агентлаг “Газпром”, “Лукойл” тэргүүтэй ОХУ-ын эрчим хүчний салбарын 28 компанийн зээлжих зэрэглэлийг “СС” буюу дампуурах эрсдэлтэй ангилал болгон бууруулжээ.
Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван том агентлагийн нэг болох “Fitch”-ээс гаргасан мэдэгдэлд “Эдийн засгийн хориг арга хэмжээ эрчимжиж буй энэ үед ОХУ-ын нэр бүхий корпорацууд гадаад болон дотоодын валютын өр төлбөрийг олон улсын тодорхой зээлдүүлэгчид төлж чадахгүй байх эрсдэл үүсэж болзошгүй гэж бид үзэж байна. Тиймээс “Fitch”-ийн шинжээчид эрсдэлийг тооцон 28 компанийн зээлжих зэрэглэлийг “СС” ангилал болгон бууруулав” гэжээ.
Эх сурвалж: DW