Өвөрхангай аймагт цоохор ирвэс хууль бусаар агнажээ.
Тодруулбал, тус аймгийн Богд сумын 6-р багт Цоохор ирвэс хууль бусаар агнасан байна гэх мэдээллийг шалгаж үзэхэд тус сумын Ялаатай гэдэг газар хаваржиж байгаа иргэн 41 настай Ө нь цоохор ирвэс хууль бусаар агнасныг экологийн асуудал хариуцсан байцаагч илрүүлэн шалгаж байна.
Ташрамд өгүүлэхэд, цоохор ирвэс дэлхийд нэн ховордсон амьтан бөгөөд өнөөдрийн байдлаар тоо толгой нь 7000 гаруй байгаа ажээ.