ОХУ-ын 37 хотод өчигдөр /2022.03.14/ болсон "дайныг эсэргүүцсэн" жагсаалын үеэр 850 гаруй хүнийг баривчилсан гэж хүний эрхийн хяналтын бие даасан байгууллага OVD-Info мэдээлжээ. Тус мэдээлэлд, “Оросын түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэж жагсаал хийгээд баривчлагдсан хүний тоо тус улсад 15 мянгад дөхөж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN