Оросын цэргийн автомашинууд Хостомелийн ойролцоох бетон гүүрээр “Ирпин” голыг гатлах гэсэн оролдлогыг Украины арми таслан зогсоосныг Максар технологийн компани хиймэл дагуулаас авсан шинэ зургаараа харуулжээ.
Өчигдөр /2022.03.13/ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тус гэрэл зураг дээр “Ирпин” голын ойролцоо Оросын цэргийнх бололтой автомашинуудаас гадна бетон гүүр эвдэрсэн харагдана. “Ирпин” голыг дайран өнгөрдөг гол гүүрийг Украинчууд ийнхүү эвдэж, Оросын давшилтыг таслан зогсоосон тул ОХУ-ын армийн хувьд ихээхэн саад тотгор учруулчээ гэж CNN агентлагийн мэдээлэлд дурджээ.