Өнгөрөгч шөнө дэлхийн улс төрийн тавцанд болж өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
-ОХУ БНХАУ-ААС ЦЭРГИЙН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ТУСЛАМЖ ХҮССЭН ГЭВ-
ОХУ БНХАУ-аас цэргийн болон эдийн засгийн тусламж хүссэн талаар “Financial Times” “New York Times” тэргүүтэй барууны томоохон хэвлэлүүд мэдээллээ.
Энэ талаар “Financial Times” АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтны хэлсэн зүйлээс иш татан “Украины довтолгоо эхэслнээс хойш ОХУ Хятадаас цэргийн тоног төхөөрөмж авах хүсэлт гаргаж байсан” гэжээ. Үүгээр ч зогсохгүй БНХАУ ОХУ-д тусламж үзүүлэхээр бэлтгэж байх магадгүй байгааг нэмж хэлсэн байна.
Түүнчлэн “Нью Йорк Таймс” барууны хориг арга хэмжээний үр нөлөөг бууруулахын тулд Орос Хятадаас эдийн засгийн тусламж хүсэж байгаа талаар мэдээлжээ.
Өмнө нь Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Испанийн өдөр тутмын “El Mundo” сонинд ярилцлага өгөхдөө барууны орнуудын эдийн засгийн хориг үүргээ биелүүлж чадахгүй байгаа тул Орос, Украины энхийн хэлэлцээнд Хятад улс зуучлагч болох ёстой гэж мэдэгдэж байв. Гэвч БНХАУ өнөөг хүртэл Орос-Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр суурь илэрхийлж буй ч түрэмгийллийг буруутгахгүй байгаа юм.
Өнөөдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ромд Хятадын гадаад бодлогын дээд албан тушаалтан Ян Жечитэй хэлэлцээ хийх төлөвтэй байна.
-ХОРТ ХАВДАРТАЙ 21 ХҮҮХДИЙГ УКРАИНААС ИХ БРИТАНИ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭВ-
Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Сажид Жавид хорт хавдраар өвдсөн 21 хүүхдийн эмчилгээг тасалдуулахгүйн тулд Их Британид авчирсан гэж мэдэгджээ.
I can confirm that 21 very ill Ukrainian children with cancer have landed safely in UK this evening. @NHSEngland will now ensure they get life-saving care in safety.
— Sajid Javid (@sajidjavid) March 13, 2022
Hugely grateful to everyone involved in helping get these children and their families here.
-В.ЗЕЛЕНСКИЙ ТЕХНОЛОГИЙН ТОМООХОН КОМПАНИУДЫГ ОХУ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХЫГ УРИАЛАВ-
Украины ерөнхийлөгч Владимр Зеленский “Microsoft”, “Oracle”, “SAP” зэрэг технологийн томоохон компаниудыг ОХУ дахь бүтээгдэхүүн үйлчилгээгээ зогсоож, программуудаа тус улсын нутаг дэвсгэрт ажиллах боломжгүй болгохыг уриалжээ.
Түүний мэдэгдлийн дараа “Oracle” Орос дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ зогсоох, цаашлаад програм хангамжийн шинэчлэлт, засвар хийх боломжгүй болгож, бүх зөвлөх болон дэвшилтэт хэрэглэгчийн дэмжлэг үйлчилгээг түр зогсоохоо мэдэгдсэн байна. Үүгээр ч зогсохгүй Орос дахь түншүүд болон охин компаниудынхаа үйл ажиллагааг зогсоож, бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлох, шилжүүлэх боломжгүй болгожээ.
Энэ сарын 3-ны өдөр Oracle, SAР компаниуд Орос дахь бизнесийн үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Үүнээс нэг өдрийн дараа “Microsoft” ОХУ-д борлуулалт хийхгүй гэдгээ мэдэгдээд байв.
Now can be no 'half' decisions or 'halftones'! There is only black and white, good or evil! You are either for peace or support the bloody Russian aggressor to kill Ukrainian children and women. @Microsoft @Oracle @SAP, stop supporting your products in Russia, stop the war!
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) March 13, 2022
-МАРИУПОЛЬ ХОТОД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТУН ХҮНД БАЙГААГ УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГ АНХААРУУЛАВ-
Улаан загалмайн нийгэмлэг Мариуполь хотод нөхцөл байдал маш хүнд байгааг анхааруулж, Украины мөргөлдөөнд оролцож буй бүх талуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэхийг уриалав.
Олон улсын Улаан загалмайн хорооны ерөнхийлөгч Питер Маурер “Бид тулалдаанд оролцож буй бүх талуудыг хүмүүнлэгийн зайлшгүй тусламжийг нэгдүгээрт тавихыг уриалж байна. Мариуполь хотын иргэд хэдэн долоо хоногийн турш амь нас нь дээсэн дөрөөнд орж, үхлийн хар дарсан зүүдэнд байлаа. Үүнийг одоо зогсоох хэрэгтэй” гэжээ. Мөн өндөр настай иргэд, хүүхдүүд Мариуполь хотын иргэд цогцоснуудтай хамт хонгилд хоргодож байна гэжээ.
Эх сурвалж: BBC, Aljazeera