ФОТО: Мариуполь хотын сүйрлийн цар хүрээг харуулжээ

ФОТО: Мариуполь хотын сүйрлийн цар хүрээг харуулжээ

Оросын армийн бүслэлтэд байгаа Украины Мариуполь хотын сүйрлийн цар хүрээг хэд хэдэн гэрэл зураг, сансрын хиймэл дагуулаас авсан зургаас ил болгожээ. ОХУ-ын цэргүүд тус хотын орон сууцны хороолол, худалдааны төвийг нурааж, амаржих газарт пуужингийн цохилт өгчээ. Хотын орлогч дарга С.Орлов, “оршин суугчид хоол хүнс, усны хомсдолд орж, цахилгаан, усан хангамж, халаалт, ариун цэврийн систем байхгүй болсон" гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC