Өрхийн эмнэлэг дээр "тариа хийлгэх"-ээр очоод нас барсан хэрэг гарчээ

Өрхийн эмнэлэг дээр "тариа хийлгэх"-ээр очоод нас барсан хэрэг гарчээ

Энэ сарын 10-ны өдөр /2022.03.10/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн өрхийн эмнэлэгт өндөр настай иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өндөр настай иргэн Д нь тус өрхийн эмнэлэг дээр үе мөчний тариа хийлгэхээр очоод нас барсан байж болзошгүй байгаа аж. Учир нь тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш үе мөчдөө тариа хийлгэж байсан гэх мэдээлэл байгаа аж. Иймд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.