ВИДЕО: Мелитополь хотын дарга Оросын цэргийнхэнтэй хамтран ажиллахаас татгалзсан тул түүнийг баривчилжээ

ВИДЕО: Мелитополь хотын дарга Оросын цэргийнхэнтэй хамтран ажиллахаас татгалзсан тул түүнийг баривчилжээ

Украины хамгийн сүүлийн үеийн үйл явдлуудыг BBC агентлаг тоймлон хүргэжээ. Тус мэдээлэлд, “Оросын түрэмгийлэл 17 дахь өдрөө үргэлжилж буй Украины хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энд орууллаа” гэжээ.

  • АНУ-д Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ, тухайлбал Оросын архи, далайн бүтээгдэхүүн, очир алмаазыг импортлохыг хориглох тухай мэдэгдэв. Мөн тэрээр АНУ эдийн засгийн хоригт хамрагдсан Оросын олигархуудын жагсаалтыг өргөжүүлнэ гэж мэдэгдлээ.
  • Жо Байден мөн НАТО, Орос хоёрын шууд сөргөлдөөн нь "Дэлхийн III дайн" болно гэж анхааруулав.
  • Их Британийн Батлан ​​хамгаалах яамны хамгийн сүүлийн үеийн тагнуулын үнэлгээгээр Оросын агаарын пуужингийн дайралт сүүлийн 24 цагийн дотор баруун нутгийн Луцк, Ивано-Франковск хотуудад болсон гэв.
  • Украины зүүн өмнөд хэсэгт орших Мелитополь хотын дарга Иван Федеровыг тус хотын нэгэн барилгаас чирч буйг харуулсан дүрс бичлэгийг Беларусийн сөрөг хүчний NEXTA агентлаг зэрэг олон нийтийн сүлжээгээр тараажээ. Ерөнхийлөгч В.Зеленский хүн хулгайлсан хэргийг "ардчиллын эсрэг гэмт хэрэг" гэж нэрлэсэн байна.

Эх сурвалж: BBC