НАТО Норвегид сургуулилт хийхээр цэргээ илгээнэ гэж мэдэгдэв

НАТО Норвегид сургуулилт хийхээр цэргээ илгээнэ гэж мэдэгдэв

Украин Оросын түрэмгийлэлд 17 дахь хоногоо үдэж байгаа энэ үед НАТО гуравдугаар сарын 14-ний Даваа гарагт Норвеги руу цэргээ илгээнэ гэж мэдэгдлээ.

НАТО-гийн цэргийн сургуулилтад 27 орны 30 мянган цэрэг, 200 нисэх онгоц, 50 хөлөг онгоц оролцох төлөвтэй байгаа аж. Сургуулилт ОХУ-ын хилээс хэдэн зуун километрийн зайд болох бөгөөд энэ нь Москва Украин руу довтлохоос нэлээд өмнө төлөвлөсөн байжээ. Энэ талаар Норвегийн Батлан хамгаалахын сайд Эноксен "Энэ сургуулилт нь Норвеги болон түүний холбоотнуудын аюулгүй байдлын хувьд туйлын чухал" гэж мэдэгдсэн байна. НАТО-ийн цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 1-нд дуусах төлөвтэй байгаа аж. 

Эх сурвалж: BBC