АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй өчигдөр /2022.03.11/ 49 минутын турш утсаар ярьж, “АНУ-ын ОХУ-тай хийх худалдаанд авч буй шинэ хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярьсан” гэж албаны хүн CNN-д ярьжээ. Тодруулбал, "тэд дайны талбар дахь нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Украины батлан хамгаалахыг дэмжих, Оросын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх цаашдын алхмуудын талаар тохиролцсон” гэжээ.
Эх сурвалж: CNN