Украины нийслэл Киев хотод байгаа CNN агентлагийн сэтгүүлч К.Уорд, “өнөө өглөө /2022.03.12/ эрт дэлбэрэлт сонсогдсон. Дэлбэрэлт нь Орос эсвэл Украины цохилт байсан эсэх нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ.
Мөн Киев хотын захиргаанаас, “Украины нийслэл хотын захад тулаан үргэлжилсээр байгаа бөгөөд хотын хойд зүгт орших Буча, Ирпин, Хостомелийн захын дүүргүүд хамгийн аюултай бүсүүд хэвээр байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Киев хотоос зүүн зүгт орших Днепр мөрний цаадах Бровары хотод тулаан ширүүсчээ.
CNN агентлагийн сэтгүүлч К.Уорд, “Оросын зэвсэгт хүчнийхэн хэд хэдэн талаас нь Киев хотыг шахаж, хотыг бүрэн бүсэлж, бөмбөгдөж, эцэст нь Украины ерөнхийлөгч В.Зеленскийн засгийн газрыг түлхэн унагана гэж санаа зовж байна" гэж мэдээлжээ. Мөн тэрээр, “Киевт Украины зэвсэгт хүчин хаа сайгүй байна. Тэд хот руу ордог бүх гол замын дагуу хамгаалалтын байрлал ухаж, танкийн хавхнууд байрлуулж. Энэ бол одоо маш их бэхлэгдсэн хот болоод байна” гэжээ. Харин Киев хотын дарга В.Кличко CNN-д мэдээлэл өгөхдөө, “хотод одоогоор зөвхөн хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэгээс хоёр долоо хоногийн нөөц бий” гэсэн байна.
Эх сурвалж: CNN