Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ. Ирвэсийг хууль бусаар агнасан иргэн Ө-д холбогдох хэргийг тус аймгийн Богд сумын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй байх, ангийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
![Хууль бусаар ирвэс агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/03/12/rtyuy.jpg)