Зөвлөлтийн үеийн цэргийн “нисгэгчгүй онгоц” Хорват улсад осолджээ

Зөвлөлтийн үеийн цэргийн “нисгэгчгүй онгоц” Хорват улсад осолджээ

Хорватын нийслэл Загреб хотод өчигдөр /2022.03.10/ орой 23:00 цагийн орчимд нисэх онгоцны хэмжээтэй цэргийн "нисгэгчгүй онгоц" сүйрсэн гэж мэдэгдлээ.

Хорватын Ерөнхий сайд А.Пленковичи энэ талаар мэдээлэл хийхдээ, “Нисгэгчгүй онгоц нь Орост үйлдвэрлэсэн бөгөөд Украиных эсвэл Оросын армийнх уу гэдэг нь тодорхойгүй байна" гэжээ. Харин Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ерөнхийлөгч З.Миланович “Хорватчуудыг тайван байхыг уриалж, мөргөлдөөний үеэр ийм зүйл гардаг бөгөөд нисгэгчгүй онгоц Хорват руу чиглээгүй гэж үзэж байгаа” хэмээжээ.

Мөн “нисгэгчгүй онгоц нь Унгарын дээгүүр 40 минут нисч, дараа нь Хорватын агаарын орон зайд дахин 7 минутын турш нисээд, нийслэлд осолдсон гэж Хорватын удирдагчид мэдэгджээ. Харин зарим эх сурвалжууд, “Украины армийн удирддаг Зөвлөлтийн үеийн ТУ-141 нисгэгчгүй онгоц байж магадгүй” гэж үзэж байгаа аж.

Нисгэгчгүй онгоц нийслэл Загреб хотын баруун өмнөд захын оюутны дотуур байрны ойролцоо осолджээ

Сонирхуулахад, Хорват нь Зүүн Европын Балканы хойгт орших Бүгд Найрамдах Улс юм. Баруун талаараа Словени, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговина, Серби улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгис орших бөгөөд Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг. Нийслэл нь Загреб юм.

Эх сурвалж: BBC