Барууны хориг арга хэмжээ нь Орос улс технологийн болон эдийн засгийн бүрэн эрхээ бэхжүүлэх боломж гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2022.03.11/ мэдэгдлээ.
Тодруулбал, В.Путин Беларусийн удирдагч А.Лукашенкотой Москвад биечлэн уулзах уулзалтаа нээж хэлсэн үгэндээ, “Өрнөдийнхөн бидний эсрэг хориг тавьж байсан бол бид шинэ ур чадвар эзэмшиж, хуучин чадвараа технологийн шинэ түвшинд сэргээж байсныг сүүлийн жилүүдэд харууллаа. Энэ бол технологи, эдийн засгийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд шилжих боломжийн цаг" гэжээ. Мөн тэрээр, “Орос, Беларусь эдгээр бэрхшээлийг даван туулж, өмнөх жилүүдийн адил илүү их ур чадвар, бие даасан байдлыг мэдэрч, илүү их боломжийг олж авч, эцсийн дүндээ ашиг тусыг хүртэнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Харин А.Лукашенко В.Путины бүх санааг давтаж, “Бид эдийн засгаа сэргээх хэрэгтэй. Бидэнд эдийн засгаа сэргээхэд шаардлагатай бүх зүйл байгаа. Бид тэдэнгүйгээр хийж чадна. Бидэнд амьдрал, ажлаа хэвийн үргэлжлүүлэх бүх зүйл бий” гэжээ. Мөн А.Лукашенко, “Украин зөвхөн Донбас руу довтлохоор бэлтгээд зогсохгүй Беларусь руу довтлох гэж байсан" гэж үндэслэлгүй зүйл ярьж, Украинд дайн эхэлсэнд баяртай байгаа хэмээгээд, хэрэв “Орос довтлоогүй бол биологийн зэвсэг, атомын цахилгаан станцууд эрсдэлд орох байсан” гэх худал зүйлийг ярьжээ.
Эх сурвалж: CNN