Украины мөргөлдөөний улмаас олон улсын хүнс, тэжээлийн үнэ 8-20 хувиар өсөх магадлалтай байна гэж НҮБ-ын хүнсний агентлаг мэдэгдлээ.
Тодруулбал, Орос улс улаан буудайн экспортоор дэлхийд тэргүүлдэг бол Украйн тав дахь том экспортлогч юм. Харин Орос, Украин нийлээд дэлхийн арвайн нийлүүлэлтийн 19 хувь, улаан буудайн 14 хувь, эрдэнэ шишийн 4 хувийг хангадаг бөгөөд энэ нь дэлхийн нийт үр тарианы экспортын гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг байна.
Тэгвэл, ОХУ-ын Украин хурцдмал байдлын урьдчилсан үнэлгээгээр, "Украины газар тариалангийн бүс нутагт удаан үргэлжилж болзошгүй мөргөлдөөний үеэр ургац хураах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Оросын хүнсний экспортын асуудал ч тодорхойгүй байна" гэж мэдэгджээ. Мөн НҮБ-ын хүнсний агентлагийн үнэлгээгээр, "Украины үр тариа, эрдэнэ шиш, наранцэцгийн 20-30 хувь нь тариалагдахгүй, эсвэл хураагдахгүй хэвээр үлдэнэ. Мөн энэ мөргөлдөөний улмаас 2022-2023 онд дэлхий даяар хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо 8-12 саяар нэмэгдэнэ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: CNN