Украины парламентын гишүүн Инна Совсун дайны нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Өнөө өглөө ОХУ Украины шинэ бүс нутгуудад цохилт өгсөн. Украинд аюулгүй хот үлдсэнгүй” гэсэн байна.
Мөн тэрбээр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хоёр долоо хоногийн турш бид өдөрт гурваас илүү цаг унтсангүй. Мэдээж бид хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна. Гэвч бидэнд хийж чадах зүйл тийм ч их алга. Бид бууж өгч чадахгүй, тэдний эрхшээлд орохыг зөвшөөрөхгүй. Хэчнээн аймшигтай байсан ч тулалдах, тэмцлээ үргэлжлүүлэхээс өөр сонголт бидэнд үнэндээ алга. Барууны зүгээс тавьсан хориг арга хэмжээ нь Путины түрэмгийллийг зогсооход хангалттай гэж бодохгүй байна. Би дэлхий нийтийг энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсэ байна. Биднийг бүгдийг нь хөнөөж, бүхэл бүтэн улсыг устгахыг бүү зөвшөөр. Бид үүнийг хүртэх ямар ч нүгэл хийгээгүй” гэжээ.
Today there were airstrikes on 3 more cities. Dnipro, Lutsk and Ivano-Frankivsk. At least 1 person died in Dnipro and 1 person in Lutsk. That’s what I tell journalists who ask if I’m in a safe city. There’s no safe city here. We need #NoFlyZoneOverUkraine pic.twitter.com/SJnD5R72a3
— Inna Sovsun (@InnaSovsun) March 11, 2022