ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин руу сайн дурын дайчдыг илгээх төлөвлөгөөг дэмжсэн талаар барууны хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, тэрбээр Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр “Оросын армийн талд сайн дураараа байлдахыг хүссэн хүмүүст зөвшөөрөл олгох ёстой” гэжээ.
Тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Ойрхи Дорнодод 16 мянган сайн дурын иргэн Оросын талд тулалдахад бэлэн байна” гэж ярьсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: Reuters