БНСУ-ын эрх баригчид энэ сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргаргажээ. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой аж. Үүнд:
- ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх,
- Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 180-аас дээш хоносон бол гуравдугаар тунд хамрагдсан байх,
- Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай, мөн тус улсад нэвтэрснийхээ маргааш дахин шинжилгээ өгнө
- Хоёр дахь шинжилгээнээс зургаа дахь хоногт PCR, түргэвчилсэн тест аль нэгийг нь өгөх.
- 6,7 дахь хоног дээрээ PCR шинжилгээ юм уу тестээр шинжилгээ өгөх шаардлагатай.
Тус улсын мэргэжилтнүүд ирэх долоо хоногт дотоодод халдварын тохиолдол буурна гэж үзэж байна. Мөн засгийн газрын зүгээс хязгаарлалтуудыг багасгаж, энгийн амьдралын горимд шилжих асуудал яригдаж байна.