Улсын начин асан Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярт авсан цагдан хорих хугацаа энэ гуравдугаар сарын 14-нд дуусна. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг тус өдөр шийдэх юм.
Тэгвэл түүнийг цагдан хорих зөвшөөрөлтэй хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.03.11/ прокуророос хорих хугацааг дахин сунгах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.