Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын талаас “Украинд биологийн зэвсэг бүтээх ажлыг АНУ санхүүжүүлсэн” гэх мэдээллийг хийх болсон.
Иймд “Украин биологийн зэвсэг бүтээх ажилд оролцдоггүй” гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга А.Хейнс мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Би бол зохистой улс орон, ард түмний ерөнхийлөгч. Бас хоёр хүүхдийн эцэг. Миний газар нутагт химийн болон бусад үй олноор хөнөөх зэвсэг бүтээгээгүй. Үүнийг дэлхий нийт мэднэ. Хэрэв Орос манай эсрэг үүнтэй төстэй зүйл хийвэл хамгийн хатуу хориг арга хэмжээг авах болно” гэж мэдэгджээ.
Харин Украины Гадаад хэргийн сайд А.Кулеба, “Украинд байхгүй биологийн болон химийн зэвсэг, аюул заналхийллийн талаар Оросын янз бүрийн албан тушаалтнууд төсөөлж буй маньяк сэтгэлгээ нь үнэхээр сэтгэл түгшээж байгаа бөгөөд энэ нь Орос улс ээлжит аймшигт хуурамч ажиллагаандаа бэлтгэж байгааг илтгэж байж магадгүй юм” гэжээ. Тэгвэл НҮБ-д суугаа ОХУ-ын нэгдүгээр төлөөлөгч н.Полянский өнөөдөр /2022.03.11/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар Украин дахь АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагааг хэлэлцэхийг хүсчээ.
Эх сурвалж: Varlamov news