Дэлхийн нэгдүгээр дайны үеэр байлдааны явцад хамт амь насаа алдсан хоёр цэргийн оршуулгыг олж тогтоожээ.
Тодруулбал, одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1917 онд дэлхийн нэгдүгээр дайны байлдааны явцад амь насаа алдсан Флинтширийн дэслэгч Сэм Хьюз, Мертир Тидфилээс ирсэн CSM Дэвид Жонс DCM нарын нэрс оршуулгын чулуун дээр хадагдсан байсныг судлаачид олжээ. Судлаачдын үзэж байгаагаар тэднийг нэг өдөр амь насаа алдсан гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр Францад ёслолын үеэр онцгойлон адислах боломжтой хэмээн адисалсан байна.
Тэднийг мөн Уэльсийн дэглэмийн 10-р батальоны цэргүүд байсныг тогтоосон бөгөөд хэргийг шалгаж байсан судлаач хэлэхдээ, “Эдгээр эрчүүд нэг өдөр нас барсан бөгөөд бие биенээ маш сайн мэддэг байх магадлалтай” гэсэн байна.
Эх сурвалж: BBC, GIGA