“Фейсбүүк” орчинд В.Путин болон Оросын армийн эсрэг хориотой үгс хэрэглэхийг зөвшөөрчээ

“Фейсбүүк” орчинд В.Путин болон Оросын армийн эсрэг хориотой үгс хэрэглэхийг зөвшөөрчээ

“Фейсбүүк”, “Инстаграм” орчинд В.Путин болон Оросын цэргүүдийн эсрэг зарим хориотой үг хэллэг ашиглахыг түр хугацаанд зөвшөөрчээ.

“Мета” компаниас гаргасан мэдэгдэлд "хэрэглэгчид цахим сүлжээнд "death to the Russian invaders”/Эзлэн түрэмгийлэгч Оросууд сөнөтүгүй/ гэх мэт үгсийг ашиглаж, дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж болно гэсэн байна. Гэвч Оросын энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл агуулсан уриалга бичихийг зөвшөөрөхгүй гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ Фейсбүүк сүлжээг хааж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал,  оноос хойш ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ялгаварлан гадуурхсан 26 тохиолдлыг иш татан, “Facebook” болон түүний платформуудыг хааж буйгаа зарласан юм. 

Эх сурвалж: Alzajeera