ВИДЕО: Оросын танкууд руу Украины цэргүүд “жад” гэх танк эсэргүүцэх пуужин харваж буйг харуулжээ

ВИДЕО: Оросын танкууд руу Украины цэргүүд “жад” гэх танк эсэргүүцэх пуужин харваж буйг харуулжээ

Украины нийслэл Киевээс баруун болон баруун хойд зүгт олон хоног үргэлжилсэн тулааны техникүүд байршлаа өөрчилж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Харин энэ үеэр өчигдөр /2022.03.10/ Киев хотоос зүүн тийш Бровары гэх захын хэсэгт Оросын танкны цуваанд аймшигтай явдал тохиолдож, маш ширүүн тулаан болж байгааг харуулсан бичлэг гарчээ. Тодруулбал, нисгэгчгүй онгоцноос авсан тус бичлэгт Оросын танкууд руу Украины цэргүүд АНУ-ын армиас нийлүүлсэн “жад” гэх танк эсэргүүцэх пуужингуудыг харваж, танкуудыг түүж байгааг харуулсан байна. Мөн бичлэг дээр орос цэргүүд "командлагчаа алагдсан гэж байгаа бололтой” ярилцах нь үлдсэн талаар CNN агентлагийн сэтгүүлч тэмдэглэжээ.

Эх сурвалж: CNN