И.Мөнхжаргал: “Улс төр орохгүй” бол Х.Баттулга нарын аль нэгийг АН-ын даргаар УДШ бүртгэх ёстой

И.Мөнхжаргал: “Улс төр орохгүй” бол Х.Баттулга нарын аль нэгийг АН-ын даргаар УДШ бүртгэх ёстой

АН-ын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-ноос зарласан “Ардчилсан намын дарга”-ыг тодруулах сонгуульд өрсөлдөхөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэвч “Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн эсэх, нөгөөтээгүүр О.Цогтгэрэлийн адил Х.Баттулга, Ж.Батсуурь нарын аль нэгийг нь АН-ын даргаар Улсын дээд шүүх/УДШ/бүртгэхгүй л болов уу” гэсэн асуулт зарим иргэний дунд гараад байгаа юм.

Бид энэ талаар ДоСХ-ны дарга И.Мөнхжаргалаас тодрууллаа. Тэрбээр, “АН-ын даргыг тодруулах дотоод сонгуулийн сурталчилгаа энэ сарын 16 /2022.03.16/-ны өдөр эхэлнэ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдоод АН-ын гишүүнчлэлээс түр түдгэлзээд байсан. Харин тус албан тушаалаас буугаад зургадугаар сарын 27 /2021.06.27/-ны өдөр АН-ын гишүүнчлэлээ Хан-Уул дүүргийн намын хороо дээр сэргээсэн байна.

“Улс төр орохгүй” бол АН-ын даргыг тодруулах сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулга, Ж.Батсуурь нарын аль нэгийг нь намын даргаар УДШ бүртгэх ёстой.

Учир нь УДШ-ийн 38 дугаар тогтоолд “АН нь Үндсэн дүрэм, дотоод журмынхаа дагуу намын даргын сонгуулиа дахин хийгээд, Их хурлаараа ёсчлон батлаад, УДШ-д дахин хандах нь нээлттэй” гэсэн. Ийм энэ сонгуулийг явуулж байна” гэсэн мэдээллийг өглөө.




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө