“Туркийн агаарын тээврийн компаниуд Туркээс гуравдагч орнууд руу зорчих ОХУ-ын иргэдэд тийз худалдахаа зогсоосон” гэж Оросын операторуудын холбоо мэдээлжээ. Учир нь Туркийн агаарын тээврийн компани барууны орнуудын хоригт нэгдээгүй ч, ОХУ-ын Visa болон Mastercard картуудыг хааснаас болж ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарлажээ.
Харин дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа Интерпол Оросыг тус байгууллагын гишүүнчлэлээс хасахгүй, харин хүсэлтийг нь авч үзэх журмыг өөрчилнө гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Varmalov news