“Украинд биологийн зэвсэг бүтээх ажлыг АНУ санхүүжүүлсэн” гэх хуйвалдааны онолыг сурталчлах Оросын суртал ухуулгын хүчин чармайлтад Хятад улс нэгдлээ гэж CNN агентлаг мэдээллээ.
Учир нь, Бээжингийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өчигдөр /2022.03.10/ хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр, “АНУ-ын хяналтад байгаа био зэвсгийн лабораторид "олон талт шалгалт" хийхийг Вашингтон хүлээн зөвшөөрөх ёстой” гэж мэдэгдсэн юм.
Тэрээр энэхүү мэдэгдэлдээ, “Украины лабораторид биологийн зэвсэг бүтээх ажлыг Вашингтон санхүүжүүлсэн” гэсэн Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдэгдлийг иш татсан юм. Харин АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ж.Псаки уг буруутгалыг "хуйвалдааны онол" гэж үгүйсгэсэн юм.
Эх сурвалж: CNN