“Украинд байлдааны даалгавар гүйцэтгэж байхдаа генерал А.Суховецкий алагдсан” гэж Оросын тал мэдэгджээ

“Украинд байлдааны даалгавар гүйцэтгэж байхдаа генерал А.Суховецкий алагдсан” гэж Оросын тал мэдэгджээ

ОХУ-­ын хошууч генерал Андрей Суховецкий Украинд тулалдаж байхдаа амь үрэгдсэн гэж Оросыy тал энэ сарын 3 /2022.03.03/-ны өдөр мэдэгджээ.

Засгийн газрын мэдэгдэлд, “Оросын хуурай замын цэргийн 41 дүгээр нэгдсэн армийн командлагчийн орлогч Андрей Суховецки өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр "Украинд тусгай ажиллагааны үеэр байлдааны даалгавар гүйцэтгэж байхдаа нас барсан” гэжээ.  А.Суховецкий өмнө нь Хойд Кавказын бүс нутаг болон Сири дахь цэргийн ажиллагааны үеэр Оросын армид алба хааж байсан гэж мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Varlamov news