Оросын нисэх онгоцнууд Мариуполь орчмын газар болон эмнэлэг рүү агаараас цохилт өгсөн тухай мэдэгдэл нь өдөөн хатгалга гэж Оросын Батлан хамгаалах яамнаас өнөөдөр /2022.03.11/ мэдэгджээ.
Тодруулбал, Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд, “Энэхүү агаарын довтолгоо гэдэг нь барууны орнуудын иргэдэд зориулан хийж байгаа Оросын эсрэг зохион байгуулалттай өдөөн хатгалга гэж үзэж байна. Учир нь Мариуполь хотын эмнэлгийн байгууллагууд, тэр дундаа 3 дугаар эмнэлэг нь хоёрдугаар сарын сүүлээр бүрэн цагийн ажлаа зогсоосон гэж бид өмнө нь олон удаа мэдэгдсэн.
Эмнэлгийн барилга нь тактикийн хувьд хотын төвд ойрхон тул Азовын үндэсний батальоны бэхлэлт болгон хувиргасан. Үүнийг хяналтад байгаа Киев болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын бүс нутаг руу нүүсэн хотын оршин суугчид олноор мэдээлж байгаа.
Эмнэлгийн талбайн гэрэл зургууд нь тус эмнэлгийн ойролцоо болсон хоёр тусдаа болсон дэлбэрэлтийн нотлох баримтуудыг агуулсан байна. Барилгын гадаад болон дотоод гэмтлийн шинж чанар нь Европ, АНУ-ын мэргэжлийн бус үзэгчдийг төөрөгдүүлэхэд зориулсан байж болзошгүй юм. Учир нь өндөр тэсрэх чадвартай сум, тэр ч байтугай бага чадалтай байсан ч барилгын гадна хананаас юу ч үлдээхгүй байх байсан” гэжээ.
Эх сурвалж: Varmalov news