Украины нийслэл Киев хотын захын баруун дүүрэг болон хойд нутгийн Чернигов хотын зарим хэсэг их хэмжээний хохирол амссан болохыг АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургууд харуулжээ.
Тодруулбал, өчигдөр /2022.03.11/ хиймэл дагуулаас авсан зургуудаас Оросын хяналтад байгаа Антоновын агаарын цэргийн баазад түлш хадгалах савнууд шатаж байгааг харуулжээ. Мөн тус баазын өмнөд хэсэгт байрлах танкуудаас өтгөн хар утаа гарч байжээ. Түүнчлэн Киевээс хойд зүгт орших Бородянка хотод хэд хэдэн орон сууцны барилгуудыг нурсан байгааг зургуудаас харж болно. Эдгээр орон сууцны барилгууд Оросын цэргийн цохилтын улмаас эвдэрсэн гэж CNN агентлаг өмнө нь мэдээлж байжээ.
Эх сурвалж: CNN