Дэлхийн шилдгүүдийн тоонд багтдаг Канадын армийн мэргэн бууч Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахад туслахаар тус улсад очжээ.
Вали хэмээх нэрээрээ алдаршсан тэрбээр өмнө нь Афганистанд тулалдаж байхдаа 3.2 км-ын зайнаас дайсныг устгаж байжээ. Мөн Ирак дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг Курдын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байсан аж. CBC телевизийн мэдээлснээр тэрбээр Канадын өөр гурван цэргийн алба хаагчийн хамт Украинд очсон байна. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс 20 мянга орчим цэргийн алба хаагч, энгийн эрчүүд Украины армид туслахаар сайн дураараа очжээ.
Эх сурвалж: BBC