СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан иргэн өнгөрөгч шөнө "зогсоол дээр байсан гурван автомашин"-ыг шатаажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан иргэн өнгөрөгч шөнө "зогсоол дээр байсан гурван автомашин"-ыг шатаажээ

Өнгөрөгч шөнө /2022.03.11/ Онцгой байдлын ерөнхий газарт гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэний "тав нь автомашин шатсан" тухай дуудлага байжээ. Тэдгээрийн гурав нь нэг байрны гражид болсон байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг ОБЕГ хүлээн авч очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, А-ын “Тоёота-Камри”, М-ын “Исузу-Элф” загварын суудлын автомашин тус тус шатаж байсан тул галыг шуурхай ажиллаж унтраажээ. 

Тэгвэл гурван автомашин шатаасан хэрэгт “Центр-Апартмент”-ын байрны байрны оршин суугч 32 настай Т гэгчийг сэжиглэн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Учир нь тэрээр өнгөрөгч шөнө /2022.03.11/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ачааны автомашин дээр байсан зүйл дээр гал асааж, улмаар гурван автомашин шатах нөхцлийг бий болгосон байж болзошгүй байгаа ажээ.