ФОТО: Оросын 60 километрын урттай механикжсан цувааг тарааж, нуусан болохыг хиймэл дагуулаас авсан зургууд харуулжээ

ФОТО: Оросын 60 километрын урттай механикжсан цувааг тарааж, нуусан болохыг хиймэл дагуулаас авсан зургууд харуулжээ

Өчигдөр /2022.03.11/ 11:37 цагт хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад “Киевээс баруун хойд зүгт 60 гаруй километрын зайд үргэлжилсэн Оросын механикжсан цэргийн цувааг "тарааж, дахин өөр, өөр газарт байршуулжнуусан” болохыг харуулж байна гэж АНУ-ын Максар технологийн компаниас өнөөдөр /2022.03.11/ мэдэгдлээ.

Тухайлбал, хиймэл дагуулын зургуудаас харахад, Оросын цувааны зарим техникүүд Украины Лубянка орчмын ой мод, модлог бүсэд "дахин байрласан" байна. Мөн Киевээс баруун хойд зүгт 27 километрын зайд орших Озера хотын орон сууцны хороололд Оросын цэргийн машинууд зам дээр байгаа харагдана гэжээ.

Цаашлаад, чирэх их буу болон бусад автомашинууд Антоновын агаарын баазаас баруун хойд зүгт 5 орчим километрын зайд Лубянкагийн ойролцоох сийрэг модон дотор нуугдаж байна. Мөн тус агаарын баазаас баруун тийш 16 километрын зайд орших Берестянка хотод хэд хэдэн түлш тээвэрлэх автомашин болон олон тооны пуужин харвагчийг модны ойролцообайрлуулсан харагдана гэжээ.

Эх сурвалж: CNN

Киевээс баруун хойд зүгт 27 километрын зайд орших Украины Озера хотын орон сууцны хороололд Оросын цэргийн машинууд зам дээр сууж байгаа харагдав. (Maxar Technologies)

Агаарын баазаас баруун тийш 16 километрын зайд орших Берестянка хотод хэд хэдэн түлш тээвэрлэх машин, мөн олон пуужин харвагч модны ойролцоох талбайд байрлаж байгаа харагдана. (Maxar Technologies)

Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад цувааны зарим техникүүд Украины Лубянка орчмын ой мод, модлог бүсэд "дахин байрласан" байна. (Maxar Technologies)

60 гаруй километрын урттай цувааны төгсгөлд явсан олон тооны ачааны машин, тоног төхөөрөмж зам дээр харагдсаар байна. (Maxar Technologies)