АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харрис Польшийн Ерөнхийлөгч А.Дудатай хэлэлцээ хийхээр тус улсад айлчилж байна.
Энэ үеэрээ К.Харрис, “АНУ НАТО-гийн нутаг дэвсгэрийн нэг сантиметрийг хамгаалахад бэлэн байгаа бөгөөд НАТО-гийн нэг гишүүн рүү довтлох нь бүх гишүүн рүү халдаж байна гэсэн зарчим юм. Харин Украины ард түмний хувьд тэд асар их хохирол амссан бөгөөд тэдэнд тохиолдож байгаа зүйл нь АНУ-ыг хүмүүнлэгийн болон аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд хүргэсэн” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC