В.Зеленский: Бид Украиныг сэргээн босгоно

В.Зеленский: Бид Украиныг сэргээн босгоно

Ерөнхийлөгч В.Зеленский Украины дэлхий даяарх түншүүддээ хийсвэр үзэл бодолд бус бодит байдалд тулгуурлан шийдлийг гаргахыг уриалж илтгэл тавьж байна.

Тэрээр хэлэхдээ, “удирдагчид дайн болон Украины НАТО-д элсэх асуудлыг хэлэлцэхээр цугларч байгаа бөгөөд эдгээр удирдагчдын хэн нь Украиныг дэмжиж байгааг мэдэж байгаа” гэдгээ онцолжээ.

Ерөнхийлөгч В.Зеленский, “Украины эрэгтэй, эмэгтэй хүмүүс арван тав дахь өдрөө улс орноо хамгаалж, гол бүс нутагт халдлагыг няцааж байна” гэжээ. Мөн тэрээр Мариуполь амаржих газрын дэлбэрэлтийн үеэр гурван хүн, түүний дотор нэг хүүхэд амь үрэгдсэн болохыг баталж, Оросын тал тус эмнэлэгт өвчтөн байхгүй гэж мэдэгдсэн нь худал” гэж мэдэгджээ.

Тэрээр, "Эзлэн түрэмгийлэгчид манай хотууд, манай мужид хийсэн зүйлд миний зүрх эмтэрч байна. Орос Украины ард түмнийг доромжилж, "өвдөг сөхрүүлж, гараас нь талх, усыг нь авахыг" хүсч байна. Бид боол болоогүй, хэзээ ч болохгүй. Дайны дараа бүх зүйл хамгийн өндөр стандартад баригдах бөгөөд засгийн газар энэ төлөвлөлтийг аль хэдийн эхлүүлчихсэн. Оросуудын түрэмгийллийн ул мөр үлдэхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC