АН-ын даргад өрсөлдөхөөр Х.Баттулга, Ж.Батсуурь нар бүртгүүлжээ

АН-ын даргад өрсөлдөхөөр Х.Баттулга, Ж.Батсуурь нар бүртгүүлжээ

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал ирэх Дөрөвдүгээр сард тус намын даргын дотоод сонгуулийн санал хураалтыг зохион байгуулна гэдгээ саяхан мэдэгдсэн.

Тэгвэл АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэл өнөөдөр болж байгаа юм. Тус дотоод сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бүртгүүлж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Сонирхуулахад, Ардчилсан намын даргыг тодруулах өмнөх сунгаагаар О.Цогтгэрэл тодорсон ч түүнийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан юм. Иймд тэрбээр энэ удаагийн намын даргын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. 




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө